“Цахим цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР“Цахим цагдаа” хөтөлбөрийг Баянхонгор аймагт амжилттай хэрэгжүүлжээ.
Цагдаагийн газар өндөр хурдны интернетэд холбогдон, Цагдаагийн алба хаагчдын мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, мэдээллийг цаг алдалгүй авч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж “Хөгжлийн танхим”-ыг байгуулан, өндөр хурдны интернет, 3000 номын фонд бүхий цахим номын цуглуулгатай болсон байна.
Мөн Цагдаагийн газрын конторын барилга, Эрүүлжүүлэх, баривчлах байр камерийн хяналт, дотоод сүлжээнд холбогдсон төдийгүй Жижүүрийн шуурхай албаны 102 дугаарын утас нь 24 цагийн яриа бичигч програмд холбогдсон нь иргэдийн мэдээ, мэдээллийг архивлан авах, гомдол, мэдээллийг шуурхай барагдуулах бүрэн боломжийг бүрдүүлжээ. Жижүүрийн шуурхай алба нь эргүүлийн үүргийг зөвхөн явган болон хөдөлгөөнтөөр гүйцэтгээд зогсохгүй теле хяналтын камерын тусламжтайгаар Баянхонгор сумын тодорхой цэгүүдийг хянах ажилладаг болжээ.
“Цахим цагдаа” хөтөлбөрийн хүрээнд өндөр хүчдэлийн цахилгаан болон шилэн кабельтай холбогдсон хөдөөгийн сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг компьютержуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, тэднийг “skype” программд холбож өгснөөр интернет бүхий 17 сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа онлайн /цахим/ хэлбэрээр холбогдож мэдээ, мэдээллийг солилцдог болсон байна.
Б.Мөнхзул