НӨАТ-ын азтан маргааш тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны тохирол маргааш Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх
хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим
төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд
хамрагдан азтан болох боломжтой юм.
Өнгөрсөн сарын
тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг
сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан
болсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн
наймдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан
болох боломжтой.