“Эх орончдын баярын өдөр”-ийг хамтарч тэмдэглэх Санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-25 12:32:55

МАН, МАХН хамтарч “Эх орончдын баярын өдөр”-ийг ирэх гуравдугаар сарын 1-нд тэмдэглэх талаар харилцан ойлголцлыг Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Энэ онд тус хоёр нам 95 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд баярыг хамтарч тэмдэглэх ажлын хэсгийг нам тус бүрээс гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан аж. Энэ хүрээнд зохион байгуулах арга хэмжээ хөтөлбөрийг албажуулах зорилгоор өнөөдөр Төрийн ордонд Санамж бичиг байгуулж МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга, О.Лхагвацэдэн нар гарын үсэг зурав. Мөн ойн баярыг хөдөө орон нутагт хамтран тэмдэглэх чиглэл өгсөн байна. 

Баярын хүрээнд "Эх орончдын баярын өдөр"-өөр хоёр намын удирдлагууд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах бол энэ сарын 29-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурал хийж, телевизийн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. 

Харин Сонгуулийн тухай хуулиар хориглосон учир бөхийн барилдаан болон соёл урлагийн арга хэмжээ явуулахгүй аж. 

Н.Туяа

Холбоотой мэдээ