Шилдэг тохижилттой ААН гадаадад аялах эрхтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-09-20 17:36:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аян 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилж байна.


Аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, бүтээн байгууллалт, удирдамжийн дагуу Шилдэг тохижилттой дүүрэг, Шилдэг тохижилттой хороо /орон сууц, гэрээ хороо/, Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага /орон сууц, гэрээ хороо/, Шилдэг тохижилттой айл өрх, Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудыг шалгаруулах юм. Шилдгээр тодорсон аж ахуйн нэгж байгууллагуудыг мөнгөн шагнал, гадаадад аялах эрхийн бичиг, жимсний модоор урамшуулан шагнана. Шагналын арга хэмжээг Нийслэлийн 379 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд гардуулах аж.

Холбоотой мэдээ