Сайншанд хотод автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 19:51:38

Дорноговь /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулж Дорноговь аймгийн Сайншанд сумын нийтийн тээврийн  үйлчилгээ зохих маршрутын дагуу иргэдэд үйлчилж эхэллээ.

Автобус  төмөр замын  гуравдугаар сургуулиас  Офицерын шинэ уурын зуух гэсэн маршрутаар өглөө 07:20 минутаас орой 19. 20 цаг хүртэл аялж байгаа юм. Нийт 25 хүний багтаамжтай жижиг оврын автобусаар том хүн 300 төг, хүүхэд 100 төг  үйлчлүүлж буй. Дашрамд дурдахад Сайншанд сум нийт 25 орчим мянган хүн амтай бөгөөд  хүн ам  жил бүр 500 орчмоор нэмэгддэг тул нийтийн тээврийн үйлчилгээ зйлшгүй хэрэгтэй байдаг юм.  

Холбоотой мэдээ