Монголын энхийг сахиулагчид байдлыг  тогтворжуулсан гэж үнэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-26 12:52:19

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

АНУ-аас БНӨСУ-д суугаа Элчин сайд тэргүүтэй тус улсын БХЯ, ГХЯ-ны төлөөлөгчид Лийр болон Тонёр сууринд ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд тэд манай энхийг сахиулагчидтай уулзсан байна. Тодруулбал, батальоны захирагч, хурандаа Б.Баатар Юнити мужид хэрэгжиж буй UNMISS ажиллагааны талаар танилцуулга хийсэн ба Монголын энхийг сахиулагчдын байрлаж буй түр ажиллагааны баазын байрлалтай танилцсан юм. Дараа нь айлчлалын бүрэлдэхүүн Лийр болон Тонёр суурин дахь Засгийн газрын хүчин болон Засгийн газрын эсрэг хүчний удирдлагууд, хүмүүнлэгийн тусламж нэн хэрэгцээтэй байгаа орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаад буй асуудлыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар санал бодлоо солилцжээ.  Энэ үеэр “Монголын энхийг сахиулагчид байрласнаас хойш Лийр сууринд цагийн байдал харьцангуй тогтвортой байна. Одоо иргэдэд хүнсний хомсдол, эрүүл мэнд, боловсролын асуудал нэн тулгамдаад байна хэмээн нутгийн удирдлага онцолсон байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ