Британичуудын тал гаруй хувь нь ЕХ-ноос гарахыг эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА./РИА Новости/. Хэрэв “Brexit”-ийн талаар бүх нийтийн санал асуулгыг хоёр дахь удаагаа
явуулбал Их Британийн оршин суугчдын 50 гаруй хувь нь эсэргүүцсэн санал өгөхөөр
байгааг тус улсын Нийгмийн судалгааны үндэсний төвөөс /NatCen/ явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, одоогийн байдлаар түүнд
оролцогсдын 52 хувь нь Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнд хэвээр үлдэх нь дээр
гэж үзэж байгаа бол 48 хувь нь “Brexit”-ийг дэмжсэн байна.
Он гарснаас хойш “Brexit”-д хандах британичуудын хандлага хэдийгээр
сүүлийн саруудад бага зэрэг хэлбэлзэлтэй байсан ч маш бага өөрчлөгдсөн болохыг
онцлон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээгээр судлаачдын таамаглаж буйгаар, санал асуулгын ийм дүн хэрэв “Brexit”-ийн
талаар бүх нийтийн санал асуулгыг дахин явуулбал үр дүн нь ЕХ-ноос гарахыг дэмжигчдийн талд гарна гэсэн баталгаа болж чадахгүй аж.
Санал асуулгыг энэ оны наймдугаар сарын 10-наас есдүгээр
сарын 10-ны хооронд явуулжээ.
Д.Жаргал