Казахстан улс 18.1 сая тонн ургац хураажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-03 17:19:03

АСТАНА. /Kazinform/. Өнөөдрийн байдлаар Казахстан улс 18.1 сая тонн ургац хураагаад байна гэж тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснийг “Kazinform” агентлаг уламжлав.


Тус яамны мэдээлснээр, Казахстаны газар тариалан эрхлэгчид 134 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбайн ургацыг хураагаад байгаа нь нийт тарьсан ургацын 89.5 хувьтай тэнцэх аж.


Өнгөрсөн оны 10 дугаар сарын 3-ны байдлаар, 151 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбай буюу нийт ургацын 99 хувийг хураасан байсан юм. Казахстан улс энэ онд 150 мянган хавтгай дөрвөлжин километр талбайд ургац тариалсан бол өнгөрсөн онд 153 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд ургац тариалж байжээ.


Э.Хулан

Холбоотой мэдээ