Сонгуулийн зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-29 13:20:45

Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоолоо. 

Сонгуулийн тухай хуульд заасанчлан Үндэсний аудитын газар нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. Энэ дагуу энэ сарын 29-ний дотор зардлын хэмжээг эцэслэн тогтоож, www.audit.mn цахим хуудсаараа дамжуулан нийтэд зарласан байна. 

Үндэсний аудитын газраас тогтоосноор 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрээс зарцуулах дээд хэмжээ 3.4 тэрбум төгрөг байх бол нэр дэшигчээс тойрогтоо зарцуулах хэмжээг аймаг тус бүрээр тогтоожээ. Тодруулбал нэр дэвшигчид 172-378 сая төгрөг зарцуулахаар болсон байна. /Нэр дэвшигчээс зарцуулах хэмжээг доорх хүснэгтээс дэлгэрэнгүй харна уу/ 

Өмнө нь зардлын хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсан бөгөөд 2012 оны сонгуульд нам, эвслийн зарцуулах хэмжээг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож байсан бол энэ удаад Үндэсний аудитын газар 3 дахин бага хэмжээгээр ийн тогтоолоо. 

 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ