Өлгий сумын ахмадууд бүтээлч, хөдөлмөрч үйлсээрээ залуусдаа үлгэр дуурайл үзүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Өлгий сумын Ахмадын хорооноос Олон улсын ахмадын баярын арга хэмжээнд сумынхаа өндөр настнуудыг өргөнөөр хамруулжээ. Сумын ахмадын хороо нь 160 гаруй гишүүнтэй бөгөөд жил бүрийн 10 дугаар сарын 1-нд ахмадын баяраа өргөн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн баяраар ахмадуудынхаа дунд шатар, даам, хөзрийн тэмцээнийг зохион байгуулсанаас гадна цагаан идээний үзэсгэлэн худалдааг хэрэглэгчдийн гарт хүргэжээ.
Ингэснээр ахмадууд ямар ч үед гараа хумхиад суудаггүй үргэлжид үр хүүхдүүддээ үлгэр дуурайл болж байдаг гэдгээ харуулсан байна. Тэрчлэн баярын өдрөөр Өлгий сумын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч цайллага хийснээс гадна орой нь үдшийн цэнгүүн зохион байгуулж. баг бүрийн ахмадууд урлагийн номер үзүүлсэн бол орон нутгаас зарим ахмадуудыг шагнаж урамшуулсан байна.
“Долоо хоногийн хоёр өдөр буюу лхагва, баасан гарагт манай сумын ахмадууд ахмадын байрандаа цуглаж, цагийг үр дүнтэй өнгөрүүлдэг. Манай ахмадын хорооны хамгийн ахмад настан нь 85 настай эмээ байгаа. Бид аливаа үйл ажиллагаа зохион явуулахдаа сумынхаа бүх ахмадуудыг оролцуулахыг зорьж ирсэн. Ахмадууд маань бүтээлч, хөдөлмөрч. Энэ дашрамд нийт ахмадууддаа сайн сайхныг хүсье” хэмээн Өлгий сумын Ахмадын хорооны тэргүүлэгч Б.Юнгэр хэллээ.
Б.Батхүү