Ипотекийн зээлийг 2724 иргэнд олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-08 19:22:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк  өнгөрсөн есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгожээ.


Дээрх санхүүжилтийг олгосноор 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсан байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байгаа юм. 

 

Холбоотой мэдээ