Бан Ги Мүн ирэх сарын 1-нд Лавровтой уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-29 14:39:38

ЖЕНЕВ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гуравдугаар сарын 1-нд Швейцарийн Женев хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр талын уулзалт хийнэ. Энэ тухай НҮБ-ын албан ёсны төлөөлөгч Ахмад Фаузи мэдээлжээ.

“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга маш шахуу хөтөлбөртэй байгаа. Гэхдээ тэрбээр гуравдугаар сарын 1-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаар төлөвлөсөн гэдгийг хэлж чадна” гэж тэрбээр хэлсэн байна.

Бан Ги Мүн, Лавров хоёр Женевт болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 31 дүгээр чуулганд оролцоно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ