"Singapore Airlines” компани дэлхийн хамгийн урт нислэгийг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-09 12:02:48
twitter.com/Nyamkanmk

СИНГАПУР. /CNN/. “Singapore Airlines” компани энэ сарын 11-нд дэлхийн томоохон хоёр хотыг холбох дэлхийн хамгийн урт буюу Сингапур-Нью-Йорк чиглэлд зогсолтгүй 19 цагийн нислэгийг эхлүүлэхээр болжээ.


Компани уг нислэгийг үйлчилгээндээ шинэхэн нэвтрүүлээд байгаа “Airbus A350-900” нисэх онгоцоор хийх ажээ. Ингэснээр тус компани дэлхийн хамгийн урт, зогсолтгүй нислэгийг хийдэг компаниар тодрох юм.


Тус компани энэ сарын 18-нд үйлчилгээндээ хоёр дахь “A350-900” нисэх онгоцыг нэвтрүүлэх бөгөөд тухайн өдрөөс эхлэн Сингапураас Нью-Йорк хотын олон улсын “Newark Liberty” нисэх онгоцны буудал хүртэл долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.


Энэ шинэ нисэх онгоц 4 дүгээр сарын 23-нд анхны туршилтын нислэгээ хийжээ. Холын зайн нислэг хийх зориулалттай уг нисэх онгоц нь зогсолтгүй 17960 км нисэх хүчин чадалтай аж. Энэ нь стандарт “A350” нисэх онгоцноос 2896 орчим км-ээр хол ниснэ гэсэн үг юм.


Д.Нямтулга


Холбоотой мэдээ