Эрдэнэт хотын 40 жилийг ойг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-29 20:49:46
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээгээ баталлаа. Уг гэрээг 2013 оноос хойш жил бүр  шинэчлэн баталдаг юм.

Энэ онд Эрдэнэт хотын 40 жилийн ойг тэмдэглэх  гурван хорооллын гадна фасад будах, гудамж зам талбайг засах чиглэлд хамтран ажиллана. Мөн боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч гэрээнд тодорхой заалтуудыг тусгажээ. Өнгөрсөн онд  хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд 35 зүйл туссан байна.

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Уурхайчин багийн авто зам, Кувейт гудамжны цэвэр усны хоолойн засварын ажлыг хийжээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК орон нутгийн ААН, байгууллагуудыг дэмжсээр ирсний нэг жишээ нь 2013 онд 27.6, 2014 онд 45.7, 2015 онд 51.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн явдал юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ