Багануур компанийн хувьцаа 7.6 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-11 17:40:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн  I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн  10 651 164 ширхэг хувьцаа арилжсанаас 7  компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.


 Үүнээс "Э-Транс ложистикс XК-ийн ETR хувьцаа 14.99 хувиар, "Багануур ХК-ийн BAN хувьцаа 7.6 хувиар  буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал Даатгал ХК-ийн МNDL хувьцаа 6.6 хувиар, "Айтүүлс ХК-ийн ITLS хувьцаа 3.07 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлын арилжаанд нийт 10489 ширхэг үнэт цаас 1 097,233,990  төгрөгөөр арилжсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 20434.38 нэгж болж 0.2 хувиар  буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 403 тэрбум 045 сая 149,278 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ