Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт суудлын автомашин нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-16 11:04:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрх зүйн хөтөч-Эх оронч үзэл” дэд хөтөлбөрийн хүрээнд  Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шатахуун бага зарцуулдаг суудлын автомашин нийлүүлж, дэмжлэг үзүүлэв. 



Аймгийн Засаг дарга Л.Ганболд “Дээрх дэмжлэг нь Хөвсгөл аймагт “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд материаллаг баазыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой. Цаашид ажлаа эрчимжүүлж, амжилт гарган ажиллаарай"гэв.

Мөн Шүүхийн шинжилгээний албаны албан хаагчдад нарийн мэргэжлийн шинжилгээ хийх хоёр ширхэг микроскоп, нягтрал сайтай зургийн аппарат хоёр ширхэг, иж бүрэн суурин компьютер зэрэг тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулсан. 


Дээрх тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь криминалистикийн шинжилгээг богино хугацаанд чанартай хийх, гэмт хэргийн ул мөрийг шаардлага хангахуйц чанарын түвшинд бэхжүүлж, гэмт хэргийн илрүүлэлтэд бодитой үр дүнгээ өгөх ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ