Хайнан арлыг чөлөөт худалдааны бүс болгох төлөвлөгөөг танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. Хятадын өмнөд нутгийн Хайнан арлыг чөлөөт худалдааны туршилтын бүс болгох төлөвлөгөөг танилцуулжээ.
Хайнан арлыг чөлөөт худалдааны бүс болгох нь эдийн засгийн даяарчлалыг дэмжих Хятадын бодлогыг итгэхийн зэрэгцээ шинэчлэл хийх илүү их бие даасан байдлыг тус аралд олгох юм.
Үүний зэрэгцээ шударга, нээлттэй, нэгдсэн, үр өгөөжтэй зах зээлийн орчинг бий болгох болон хуульд нийцсэн, олон улсын бизнесийн таатай орчинг бий болгоход энэ төлөвлөгөө чухал үүрэгтэй гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гаргасан төлөвлөгөөнд дурджээ.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Хайнан арлыг БНХАУ-ын экологийн соёл иргэншлийг харуулсан олон улсын аялал жуулчлалын төв, улс орны стратегийг дэмжих бүс болгох ажээ.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
11 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
15 цаг