Мөрөн сумынхан малын хулгайд хамгийн их өртдөг 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 08:54:31

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас энэ оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгосон бөгөөд эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр өсгөн үржүүлж буй баялаг бүтээгч малчин иргэдийн зөвлөлгөөнийг зохион байгуулж мал бүхий 1036 өрхийн төлөөлөл болсон 280 малчин иргэд оролцлоо.

Зөвлөлгөөнөөр малчдын талаар төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж, малын чанар сүргийн бүтцийг хэрхэн сайжруулах, залуусыг мал маллах арга ухаанд суралцуулах төсөл хөтөлбөрт хамруулах талаар мэдээлэл зөвлөгөө өгчээ. Энэ үеэр малчдын өмнө тулгамдаж буй олон асуудал байгааг хэлж байв.

Тухайлбал Мөрөн сум өөрийн гэсэн газар нутаггүй тул малчид хөрш зэргэлдээ 6 сумын нутагт малаа маллаж байгаа, малын хулгайд хамгийн их өртдөг зэргийг онцолж байлаа. Мөрөн сумын малчин иргэдийн зөвлөлгөөнийг анх 2011онд зохион байгуулж байсан бол 5 жилийн дараа ийнхүү хоёр дахь удаагийн зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.  

Б.Гантуяа
 

 

Холбоотой мэдээ