Өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцаа өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-25 16:42:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжагаар I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 166,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 385,015 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өсөв.


Тодруулбал 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" ХК-ийн JTB хувьцаа 8.3 хувиар,  "Махимпекс" ХК-ийн MMX хувьцаа 3.85 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" ХК-ийн JLT хувьцаа 14.84 хувиар,  "Эрдэнэт Автозам" ХК-ийн EZA хувьцаа 14.39 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.


Энэ өдөр "TOP 20" индекс 0.1 хувиар өсч 20623.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,433,740,630,420.16 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ