УИХ дахь намын бүлгүүд хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны
төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл,
2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл
батлах тухай” тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай
хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.