Д.Эрдэнэбат:Би сайд байхдаа ЖДҮХС-гаас нэг ч төгрөгийн зээл аваагүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар сайдаар ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн компанид давуу эрх олгож, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл өгсөн тухай мэдээлэл зарим цахим мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар өнөөдөр Д.Эрдэнэбат гишүүн албан ёсны тайлбар хийлээ.
Тэрбээр, “2012-2016 онд ЖДҮХС-гаас аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эрх нь Аж
үйлдвэрийн сайдад байсан. Миний бие Аж үйлдвэрийн сайдаар ажиллах хугацаандаа
хувийн ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүйгээс гадна хууль зөрчсөн удаагүй. Мөн
миний болон гэр бүлийн гишүүдийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд нэг ч төгрөгийн
зээл авч байгаагүй. 2012-2016 онд миний зөвшөөрөлтэйгөөр олгосон нийт зээлийн
60-70 хувь нь жирийн иргэдэд хүрсэн. Харин сүүлийн хэдэн жил ЖДҮХС-гаас зээл
авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл саяхан ил боллоо. Үүнийг 2012-2016
онд жирийн бизнес эрхлэгчдийн авсан зээлтэй уялдуулан ташаа мэдээлэл гаргах нь
зохисгүй юм. Цаашид төрийн тусгай сангуудын үйл ажиллагааг түр зогсоож, нарийн
шалгах, нягтлах шаардлага зүй ёсоор тулгарч байна” гэлээ.