Дотуур байрны сурагчид сонин гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 17:20:55

Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн цахим мэдээллийн танхимаас Боловсрол  өргөө нэгдсэн дотуур байрны сурагчидтай хамтран “Боловсрол-Өргөө” сонинг эрхлэн гаргаж эхэлжээ. Энэхүү сонинд дотуур байрны сурагчдын ахуй амьдрал, сурагчдын сурлага, урлаг спортын амжилт, дотуур байр болоод аймгийн нийгтийн номын сангийн үйл ажиллагааны тухай мэдээллүүд тавигдах юм.

Хамгийн гол нь дотуур байрны хүүхдүүдээр өөрсдөөр нь сонины эхийг бэлдүүлж, компьютер дээр бие даан ажиллууж сургах, хүүхдүүд өөр хоорондоо чөлөөтэй ярилцдаг цаашлаад нэг нэгнээсээ ярилцлага авч түүнийгээ сониндоо бичиж гаргадаг байх юм. Ингэснээр хүүхдүүдийг хөгжүүлэх, баг хамтын ажиллагаанд суралцахад ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн сонинг хөдөө сумдын сургуулиудаар дамжуулан малчин эцэг эхчүүдэд хүргэх юм. Малчид сонингоос хүүхдээ ямар орчинд хэрхэн яаж аж төрдөг, хүүхдийнх нь амьдарч буй орчинд юу юу болж байгааг мэдэх гээд олон олон давуу талтай.

Сонин сард нэг удаа тогтмол хэвлэгдэн гарна.  Сурагчид эхээ бэлтгээд өөрсдөө хэвлэн гаргах юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ