40 гаруй аж ахуйн нэгж орлогоо ил болгон тайлагнажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 09:29:13

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 1057 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 2015 оны 4 сарын 1-ний өдрөөс өмнөх орлогоо нуусан, дутуу тайлагнасан болон огт тайлагнаагүй 40 гаруй аж ахуй нэгж хуульд хамрагдан 99,4 сая төгрөгийн орлого оржээ.

Түүнчлэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааны орлого, зарлагаа бататгах үүднээс дахин тайлан илгээж байсан бөгөөд аймгийн Татварын хэлтэст нийт 321 аж ахуй нэгжийн 561 тайлан давхардсан тоогоор ирсэн байна.

Хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгохын тулд УИХ-аас  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг 2015 оны 8 сарын 7-ны өдөр батлан гаргасан. Гэвч хууль хэрэгжүүлэх журам, тайлан балансыг цахимаар авах техникийн бэлтгэлийг хангахад багагүй хугацаа орсон бөгөөд хууль хэрэгжүүлэх хугацааг гурав дахин сунгаж, 2016 оны 2 сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлүүлсэн юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ