Чөлөөт тээвэрчдийн холбоо хямд үнээр нүүрс нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-02 12:23:04

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн төв Ховд хотын зах дээр нүүрсний үнэ өнөөдрийн байдлаар нэг тонн нь 85,0-130,0 мянган  төгрөгийн үнэ ханштай зарагдаж  байна.

Ховд аймгийн Чөлөөт тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Аюурзана аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, тус холбооны тээвэрчид Увс аймгийн Хотгор, Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлэхээр тохиролцжээ.

Чөлөөт тээвэрчдийн холбоо иргэдийг хямд нүүрсээр хангах зорилгоор Хотгорын уурхайгаас 2000 тн нүүрсийг Жаргалант суманд авч ирж тн тутмыг 85,0 мянган төгрөгөөр зарж борлуулж байна.

Өнөөдрийн байдлаар хүйтний эрч сулраагүй, цаг агаар тогтуун дулаан байгаа учраас айл өрхүүд их хэмжээгээр нүүрс нөөцөлж  хараахан аваагүй байна.

Өвлийн ид хүйтэн ачааллын үед ч бид аймгийнхаа хэрэглэгч, цаашдаа сумдад зах зээлийн үнээс хямд нүүрс нийлүүлэх, нүүрсний үнийг тогтвортой барих боломжтой гэж Чөлөөт тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Аюурзана хэллээ.

Холбоотой мэдээ