Даамчин Б.Есүй блиц төрөлд Дэлхийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-02 11:42:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо болж байгаа бөгөөд Өчигдөр буюу пүрэв гарагт тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолтын охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй тэргүүн байрт шалгарч Дэлхийн аварга болсон байна.


Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, "Монгени" сургуулийн сурагч Б.Есүй 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо авсан байна.




Дашрамд сонирхуулахад, Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон хоёр дахь тамирчин бөгөөд 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байсан билээ.

Холбоотой мэдээ