Төрийн алба хаагчдад ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зөвлөмж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-07 16:42:20

Ховд/МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 11 дүгээр сарын 5-7-нд Ховд аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын 2017, 2018 оны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, дүрэм, журам, Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилтийн явцтай танилцаж, хяналт-үнэлгээ хийж буй.

Мөн энэ сарын 06-нд байгууллагуудын удирдлага, ажилтан, алба хаагчдад зориулан “Ашиг сонирхлын зөрчил”-ийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын чиглүүлэгчээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир ажиллав.

Тэрээр авлигатай тэмцэх газрын бодлого, үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын үйлчилгээний нийтлэг зөрчил, авлигын өнөөгийн нөхцөл байдал, зөрчил дутагдал, сайн туршлагын тухай мэдээлэл хийж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөв.

Сургалтад аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, орон нутгийн өмчит ба орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын төлөөлөл 120 орчим ажилтан, алба хаагч хамрагдлаа.

 

Холбоотой мэдээ