УИХ-ын гишүүн Д.Мурат аймгийн Ахмадын хороонд авто машин бэлэглэв.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-09 19:01:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Мурат өнөөдөр аймгийн Ахмадын хороонд "УАЗ-452" машины түлхүүр гардуулж өглөө.

Тэрээр машиныг хүлээлгэж өгөх үеэр хэлэхдээ, "Өнөөдөр ахмад буурлууд маань урдаа тавьсан зорилго болон бусад ажил үйлсээ бүтээх унаатай болж байгаад туйлын баяртай байна. Өмнө нь та бүхэн унааны асуудлыг шийдвэрлэж өгөх талаар миний нэр дээр хүсэлт гаргаж байсан. Уг асуудлыг миний бие  анхааралдаа авч, өнөөдөр энэхүү авто машиныг хувиасаа хандивлаж байна" хэмээлээ.

Харин аймгийн Ахмадын хорооны дарга Х.Бейбитхан УИХ-ын гишүүн Д.Муратад хувиасаа болон нийт ахмадуудын өмнөөс талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ