Орхон аймгийн хүн амын 23.7 хувь нь спортоор хичээллэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-10 19:55:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн 100 гаруй мянган хүн амын 23.700 нь спортын 41 төрлөөр хичээллэж байна гэсэн статистик мэдээллийг аймгийн Статистикийн хэлтэс гаргажээ. Тус хэлтэс Орхон аймгийн соёл, спорт, урлаг, тээвэр, банк, санхүү зэрэг бүхий л салбарын гол, гол мэдээллийг багтаасан “Өврийн дэвтэр” гаргасан байна.

Уг дэвтэрт бичигдсэн зарим мэдээллээс онцлон хүргэхэд, Орхон аймгийн иргэд спортоор хичээллэх дуртай буюу нийт хүн амын 23 хувь нь спортоор тогтмол хичээллэж байгаагаас 11800 нь насанд хүрэгчид, 11900 нь хүүхдүүд байна. Тус аймагт “Хөдөлмөрийн баатар” найм, “Төрийн соёрхолт” гурав, “Монгол Улсын Гавъяат” цолтон 64, “Соёлын Гавъяат зүтгэлтэн” хоёр, “Улсын мэргэн” дөрөв, “Гарамгай мэргэн” гурав, “Манлайн уяач” хоёр, “Алдарт уяач” зургаа, “Улсын начин” зургаа байна.

2017 оны байдлаар Орхон аймгийн тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс найман алт, зургаан мөнгө, зургаан хүрэл, Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 9 алт, таван мөнгө, зургаан хүрэл, Олон Улсын тэмцээнээс долоон алт, найман мөнгө, 13 хүрэл авчээ.


Холбоотой мэдээ