Сургууль, цэцэрлэгийн ангийг хичээллүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-04 16:22:44

Цаг агаарын аюулт үзэгдэл, болзошгүй аюулт ослоос  сэрэмжлүүлэх үүднээс Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ, аймгийн Онцгой байдлын хэлтсээс тус суманд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын  сургуулийн бага ангийг үдээс хойш хичээллүүлэхгүй  байх, мөн цэцэрлэг яслийн  хүүхдүүдийг өдрийн хоолонд нь оруулаад гэрт нь тараах шийдвэр гаргасан байна.

Сайншанд суманд ерөнхий боловсролын таван сургууль, нийт 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ