Таван хот 2024 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2015-09-17 10:43:50

ЖЕНЕВ. /Xinhua/. Унгарын Будапешт, Германы Гамбург, АНУ-ын Лос-Анжелес, Францын Парис болон Италийн Ром 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байна гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдлээ.

Энэ таван “алдартай хот” зуны олимпыг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөж байна гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлэв.

2024 оны олимпыг зохион байгуулах хотыг ОУОХ-ны гишүүд 2017 онд Перуд хуралдан сонгоно.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд