Болгарын туйванч Европын зургаан удаагийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-21 16:39:18

БАТУМИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /BTA/. Гүржийн Батуми хотноо болж буй хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээний (ЕАШТ) 60 кг-ын жинд Болгарын туйванч Ангел Русев алтан медаль хүртсэнээр Европын зургаан удаагийн аварга боллоо.


Тэрбээр нийлбэр дүнгээр 275 кг-ыг өргөсөн амжилтаар Армений тамирчин Гарник Чолакяныг ардаа орхисон байна. Тус жинд Армений тамирчин мөнгө, Туркийн хүндийг өргөгч Йигит Эрдоган хүрэл медаль хүртжээ. 


60 кг-ын жинд өрсөлдсөн Болгарын өөр нэг тамирчин Дениз Данев түлхэлттэй өргөлтийн төрөлд 151 кг-ыг өргөж, А.Русевын дараа орох үзүүлэлтээр тус төрөлд мөнгөн медалийн эзэн боллоо. Д.Данев үүнээс өмнө 147 кг-ыг амжилттай өргөсөн ч энэ жинд нэг оролдлого амжилтгүй болсон байна. Тэрбээр нийлбэр дүнгээр 266 кг өргөсөн амжилтаар эцсийн чансаанд зургадугаар байрт жагсжээ.


Огцом өргөлтийн төрлийн дараа Болгарын хоёр тамирчин зургаа болон есдүгээр байрт жагссан байна. А.Русев 117 кг-ыг амжилттай өргөсний дараа 120 кг-ын захиалсан ч амжилтгүй болжээ. Харин Данев 115 кг-аар тэмцээнээ эхлүүлсэн боловч 119 болон 120 кг-ын оролтууддаа дараалан алдсан байна. 


Тэмцээний явцад Гүржийн тамирчин Годерзи Берделизе огцом өргөлтөөр 125 кг-ыг өргөж, жиндээ тэргүүлж байсан ч түлхэлттэй өргөлтийн эхний оролтдоо хүнд бэртжээ. Тэрбээр 146 кг-ыг өргөх үед баруун мөр нь мултарсан тул дамнуургаар талбайгаас авч явсан байна. 

Холбоотой мэдээ