Тайвань ОУОХ-ны гишүүнчлэлээ алдаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2018-11-20 14:29:06
ЛОЗАННА. /Vesti/. Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ Тайванийн спортын эрх баригчдад анхааруулга өгчээ. Хэрэв тамирчид нь олон улсын тэмцээнүүдэд Тайванийн тамирчдын хувиар оролцвол тус улс ОУОХ-ны гишүүнчлэлээ алдаж магадгүй байна.

Тайвань ОУОХ-ны бүрэлдэхүүнд Хятадын Тайбэй гэдэг нэрээр ордог. Энэ нэрээр арлын тус улсын тамирчид Олимп зэрэг олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцдог. Гэвч Тайванийн эрх баригчид цаашид тамирчид нь чухам Тайвань улсыг төлөөлөхийг хүсч байгаа аж.

Ийм санаачилга нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж болзошгүй юм. ОУОХ үйл явдлыг ингэж өрнүүлэх сонирхолгүй байгаа бөгөөд ийм алхам хийх хүсэлгүй байгаагаа Тайваньд анхааруулсан байна. Хэрэв зөвлөмжид анхаарлаа хандуулахгүй бол Хятадын Тайбэйн Олимпын хороо тус улсын ОУОХ-ны гишүүнчлэлийг хүчингүй болгосноор тамирчид нь олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжгүй болно.
Холбоотой мэдээ