Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторын албан тушаалаас нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав.
Тэрээр хэлэхдээ, Албан
тушаал эрх мэдлээ ашиглан өөрийн болон хамаарал бүхий компаниудад ЖДҮХС-гаас
зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг Үндэсний
аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын нэр холбогдоод байгаа учир энэ сарын
14-ний өдөр түүнтэй уулзаж ёсзүйн алдаа гаргасан хүн өндөр албан тушаал хаших
ёсгүй гэдгийг мэдэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг тавьсан.
Ерөнхий аудитор төрийн аудитын тухай хуульд заасны дагуу 11 дүгээр сарын 19-ний
өдөр үүрэгт ажлаас түдгэлзүүлэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ талаар УИХ-ын Тамгын
газар холбогдох хууль хяналтын байгууллагаас тодруулга мэдээлэл авсан. Хуулийн хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн
13-ын 10-т зааснаар Ерөнхий аудитор гэмт хэрэгт шижиглэгдсэн болон шүүхийн
шийдвэр гарах хүртэл УИХ албан тушаалаас нь түдгэлзүүлэх ба гэмт хэрэг үйлдсэн
нь нотлогдсон тохиолдолд албан тушаалаас
нь огцруулна гэсэн байдаг. Энэ хүрээнд миний бие УИХ-д тавьсан учир уг асуудлыг
шийдвэрлэж өгнө үү гэж хүсье” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ж.Мөнхбат гишүүн Ерөнхий сайд
Д.Хүрэлбаатар үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн гэдгийг дурьдлаа. Мөн өөрийн
хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, ёс зүйн хариуцлага хүлээж буй нь Монголын төрд
тогтоож буй сайн жишиг хэмээв.
Харин Д.Тэрбишдагва гишүүн, “Оюутолгой төслийг шалгах УИХ-ын ажлын хэсгийн
ажил дуусах дөхөж байна. Эхний ээлжинд мэдээллээ төрийн аудитын газраар
нягтлуулж байгаа. Д.Хүрэлбаатарыг чөлөөлсний дараа энэ ажилд саад учрах магадлалтай”
гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.1 хувь
Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.