Олон нийтийн цагдаа нар дүрэмт хувцастай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-28 17:18:16

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран Олон нийтийн цагдаа нарт холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын мэдлэг олгох, практикт хэрэглэх ур чадварыг сайжруулах, ажилтнуудын ажлын идэвхи санаачлагыг өрнүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Олон нийтийн цагдаагийн ажилтныг чадавхжуулах сургалт, зөвлөлгөөн” зохион байгууллаа.

Сургалтад Ховд аймгийн 16 сумын Олон нийтийн цагдаа нар оролцож мэдлэгээ дээшлүүлэв. Энэ үеэр сургалтад оролцсон Олон нийтийн цагдаа нарт ГХУСАЗСЗ-ийн санхүүжилтээр дүрэмт хувцас, дохиур мод, шүгэл, гарын авлага, хэрэг бүртгэлийн дэвтэр зэргийг ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Н.Бямбажав нар гардуулан өглөө.

Тус  аймагт 2016 оноос эхлэн  17 суманд тус бүр нэг олон нийтийн цагдаа ажиллаж байна. Олон нийтийн цагдаагийн ажилтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг, энэ дүрмийг дагаж мөрддөг.  Тухайн хариуцсан сумандаа хууль дүрэм  сурталчлах, хэв журам сахиулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг.

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд нь ажлаа сараар төлөвлөн хэрэгжүүлэн дүгнүүлж ажилладаг ба  энэ оны 11 дүгээр сарын 01-ний   байдлаар аймгийн төв, сумдад ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн 17 ажилтанд аймгийн ГХУЗСЗ-өөс  24,8 сая төгрөгийн урамшуулал  олгоод байна.

Холбоотой мэдээ