Аюулгүй байдлын үүднээс хөлбөмбөгийн тоглолтыг өөр хотод хийхээр болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОКСВА. /АиФ/. Украины
хэд хэдэн мужуудад дайны байдал тогтоосонтой холбоотойгоор УЕФА буюу Европын
хөлбөмбөгийн холбоо Украины “Ворсклой” баг болон Их Британийн “Арсенал” багийн
хооронд тоглолт болох газрыг өөрчлөх шийдвэр гаргажээ. Хуваарийн дагуу Полтава
хотод болох ёстой байсан тоглолтыг Киев хотод хийхээр болсон байна.
Тус холбооны
цахим хуудсанд гарсан мэдэгдэлд, “Ворсклой” болон “Арсенал” багийн
тоглолт энэ сарын 29-нд Киев хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд болно
гэж дурджээ.
Керчийн хоолойд
болсон үйл явдлын дараа Украины зарим бүс нутагт 30 хоногийн хугацаатай дайны
байдал зарлах тухай Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарлигийг тус улсын Дээд
Рада дэмжин баталсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.