УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-29 19:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхлэх үед Ёс зүйн дэд хорооны дарга С.Баямбацогтын саналаар түр завсарласан юм. ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тиймээс уг асуудлын талаар хэлэлцэж, тодорхой санал гаргах талаар иргэн, ААН-үүдээс хүсэлт ирсний дагуу өнөөдөр Ёс зүйн дэд хороог хуралдуулах шаардлагатай байгааг С.Бямбацогт гишүүн танилцуулаад дэд хорооны хуралдаан дуустал чуулганыг түр завсарлуулах хүсэлт гаргасан юм. Гэвч өнөөдөр уг дэд хорооны ирц хүрэлцсэнгүй. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүлж буйгаа УИХ-ын дарга 19.00 цагт танилцуулав.

Маргааш 09.00 цагт УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдахаар товлосон бөгөөд дараагаар нь чуулган хуралдах аж.

Холбоотой мэдээ