Г.Пүрэвганди :Баялаг бүтээгчдээ дэмжсэн олон талт арга хэмжээг энэ онд зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-30 11:54:39

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай уулзаж, аймаг орон нутгийн цаг үеийн ажил, хурлын байгууллагаас энэ онд хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хэрэгжилтийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө 2018 он  Ховд аймгийн хувьд ямар онцлогтой жил болж байна вэ?

-Энэ  онд Ховд хэмээх нэрээр овоглосон суугуул иргэд 87.0 мянга боллоо. Ховдчууд  бид 1776 балчир үрсээр бүл нэмж, 60 гаруй хос өрх өсгөн сум сунгаж, төрдөө хүч, түмэндээ бүл нэмсэн байна.

Бүтээлч хөдөлмөрч түмнийхээ хүчээр буянт мал сүрэг  таван төрөл дээрээ өсөж 849.2 мянган төл бойжуулж,  20.5 мянган тонн ургац хураан авч, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 11.0 хувиар өссөн дүнтэй байгаа нь хамтын хөдөлмөрийн үр дүн юм.

Ховд аймаг бол улсын хэмжээнд хамгийн олон угсаатны бүлэг амьдардаг өлгий нутаг. Алтайн сүрлэг уулсаар нутагтай урианхайн баатарлаг тууль, Чандманы хөөмий, Алтайн өвөр говь торгуудын биелгээ, дөрвөд бүжиг, казакын домборын аялгуу, Цэцэгийн уран нугаралт, Захчингуудын дуу хуур, бий биелгээ гээд угсаатан тус бүрийн түүх соёл, өвөрмөц зан заншил  эртнээс уламжлагдан ирсэн нь бидний бахархал. Зан заншил, уламжлалаа дээдлэх, өвлүүлэн сургахад чиглэсэн соёл урлаг, эрдэм шинжилгээ, судалгаа, өв тээгчид, баялаг бүтээгчдээ дэмжсэн олон арга хэмжээг  энэ онд зохион байгууллаа.

-Аймгийн хурлын үйл ажиллагааны  зорилтыг хангах, зохион байгуулалтын талаар төлөвлөсөн ажлууд хэрхэн  хэрэгжиж байна вэ?

-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны дэвшүүлсэн зорилтоо хангахын тулд жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд 6 бүлэг 76 асуудлыг, нэг дүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд 6 бүлэг 46 асуудлыг төлөвлөснөөс  10 асуудал хойшлогдож, 36 асуудал  биелж, биелэлт 76.0  хувьтай,  хоёр дугаар улиралд 6 бүлэг 53 асуудлыг төлөвлөснөөс 38 асуудал биелэгдэж  71.6 хувиар, гурав дугаар улиралд 6 бүлэг 62 асуудлыг төлөвлөснөөс  53 асуудал бүрэн биелэлж хүлээгдэж буй 6, хэрэгжээгүй 2, хойшлуулсан нэг, нийт дүнгээр 85.5 хувиар, дөрөв дүгээр улиралд 44 асуудал төлөвлөсөнөөс хүлээгдэж буй гүйцэтгэлээр 92.0 хувийн биелэлттэй байгаа бөгөөд жилийн өссөн дүнгээр ажлын төлөвлөгөөний биелэлт дунджаар 81.3 биелэлттэй байна.

-Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан нэлээд удааширч, олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан. Энэ хуралдааны талаар?

-Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдааны үргэлжлэлийг энэ оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21 төлөөлөгч буюу 51.2 хувийн ирцтэй хуралдаж хуралдааны 7 дугаар асуудал буюу “аймгийн ИТХ-ын даргыг огцруулах эсэх” асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж төлөөлөгчдийн олонхийн саналаар аймгийн ИТХ-ын даргыг огцруулж, өөрчлөх үндэслэлгүй байна гэсэн 5/10 дугаар тогтоолыг баталж хуралдааны ажиллагааг өндөрлүүлсэн юм.  

 Аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдааныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн “Хуралдаан зарлах тухай“ 37 дугаар тогтоолоор 2 асуудал хэлэлцүүлэхээр зарлаж  2018 оны 09 дугаар сарын 10-ны өдөр 39 төлөөлөгч буюу 95.1 хувийн ирцтэй хуралдаж аймгийн Засаг даргыг чөлөөлөх, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, аймгийн 2018 оны төсөвт тодотгол хийх тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 3 асуудал хэлэлцэж 6 тогтоол баталсан байна.

Аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдааныг Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хуралдаан зарлах тухай” 49 дүгээр тогтоолоор зарлаж, 2018 оны 10  дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж, энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж нийт төлөөлөгчдийн 70,7 хувь буюу 29 төлөөлөгч оролцон Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай, Аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Аймгийн 2018 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн явц, түүнд оруулах өөрчлөлтийн тухай, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны биелэлтийн явц, 2019 оны төслийн тухай,  Хуралдаанд үйчлэх ажлын алба, дотоод журмын тухай, Аймгийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 6 асуудал хэлэлцсэн.

 -Тэргүүлэгчдийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэж, ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон вэ?

 -Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх,  аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн хэмжээнд 2018 онд зохион байгуулах арга хэмжээнүүдийн нэгдсэн  төлөвлөгөө батлах тухай, газрыг тусгай хэрэгцээнд авах тухай, ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг эрчимжүүлэх тухай, “Хөшөөт хөгжил” сангаас гаргах хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн зөвшөөрлийн тухай тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөр, “ “Хариуцлагатай тунгалаг төр” дэд хөтөлбөр, “Үйлдвэрлэгч Ховд” дэд хөтөлбөр, “Нүүрс хөтөлбөр”, “Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөр, “Ус” дэд хөтөлбөр, “Агаар орчны бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөр, “Хүүхэд бүр цэцэрлэгт” дэд хөтөлбөрүүд  батлах тухай тогтоолуудыг баталж, Боловсролын салбарын дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайны төлөвлөлт, зарцуулалтын үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тухай мэдээллийг хэлэлцсэн.

-Сумдын ИТХ-ын ажлын албадтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Сумдын ИТХ-ын Ажлын албанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, нарийн бичгийн дарга нарын 2017 оны  ажлын тайланг  авч,  2017 онд Цэцэг, Мөст, Дөргөн, Чандмань, Мөнххайрхан, Дуут, Жаргалант сумын ИТХ-ын ажилтай газар дээр нь танилцаж, салбарын  ажлыг хянаж, арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

Дөргөн, Цэцэг, Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн, Жаргалант сумын ИТХ-ын хуралдааны болон Ажлын албаны бусад албан хэргийн материалтай танилцаж, зөвлөмж гаргаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.   

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Манхан, Зэрэг, Дарви, Жаргалант сумдын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөгөө өгч ажиллаа. Дөргөн сумын ИТХ-тай хамтарч сумын төлөөлөгчдийн өдөрлөгөөр сумын ИТХ-ын хороодын ажиллагаа, төлөөлөгчдөөс сонгогчидтой ажиллах нь сэдвээр  сургалт зохион байгуулж арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн Ажлын албанаас аймаг,  сумын ИТХ-ын төлөөлөгчтэй хамтарсан ажлыг Дөргөн суманд тусгай хөтөлбөрөөр ажиллууллаа.

-Аймгийн ИТХ-ын цаашдын болон ирэх оны зорилт юу вэ?

-Нутгийн өөрөө удирдах байгууллага–аймгийн ИТХ-аас аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлээ баталж, иргэдийн оролцоотой эдийн засаг, нийгэм, ногоон хөгжлийн  хүрээнд уламжлал-шинэчлэлийн уялдааг ханган олон тулгуурт эдийн засгийн болон хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж олон үндэстэн, ястан ард түмний аж амьдралыг дээшлүүлэн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн 20 гаруй хөтөлбөр журмуудыг гаргаж  хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ирж буй төсвийн жилд Ховд аймагт   хөдөө аж ахуй, зам барилга, соёл, боловсрол эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, аялал жуулчлал хөгжиж, төрийн байгууллагын бүх шатанд хариуцлага сахилгыг дээшлүүлж, эдийн засаг нийгмийн суурь асуудлуудаа хамтдаа шийдэхийг зорьсон бүтээлч хамтын ажиллагааны жил байх болно.

 

Холбоотой мэдээ