"Өдөр бүхэн шатартай аян" эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-04 17:51:26

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЕБС-аас олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх зорилгоор сумандаа "Өдөр бүхэн шатартай аяныг" санаачлан эхлүүллээ.

Ингэснээр оюуны спортоор дамжуулан олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн хөгжлийг дэмжих томоохон суурь болно гэдгийг тус сургуулийн хамт олон үзэж байна.  Тус аяныг  жилийн хугацаанд явуулах бөгөөд сум,баг, сургууль, байгууллага хамт олноороо шатар тоглож сурах  зорилтыг дэвшүүлж ирэх оны мөн үед аянаа дүгнэх юм. "Өдөр бүр шатартай" аяны нээлтийг тохиолдуулан  спортын мастер Г.Пүрэвийн нэрэмжит шатрын “Тэмүүлэл “клубаас сумын  сурагчид, насанд хүрэгчдийг хамруулсан найман  насны ангилалаар шатрын тэмцээнийг зохион байгууллаа. Шатрын тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд 1-р байрыг Хар ус багийн Өндөр настан С.Чойжилсүрэн, 2-р байрыг сумын ЗДТГ-ын мал үржлийн тасгийн ажилтан Е.Сержан, насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд 1-р байрыг Х.Дэлгэрхүү, 2-р байрыг Б. Наранцэцэг нар эзлэв.

Сургуулийн 6-10 насны эрэгтэй 1-р байрыг Х.Мөнх-Оргил, 2-р байрыг Ц.Тэмүүн, эмэгтэй 6-10 нас 1-р байрыг Ц.Цэлмүүн, 2-р байрыг М. Оюунгэрэл, 11-14 нас эрэгтэй 1-р байрыг Ц.Очирсүлд, 2-р байрыг Д.Нямтүвшин, эмэгтэй 1-р байрыг С.Содбилгүүн, 2-р байрыг М.Чинсоёл, 15-аас дээш насны эрэгтэй 1-р байрыг Х.Дэлгэрмөрөн, 2-р байрыг Р.Гансэлэм, эмэгтэй 1-р байрыг С.Наранцэцэг, 2-р байрыг Ц.Зулцэцэг нар эзэллээ.

Сум орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа олон нийтийг хамарсан, оюунлаг арга хэмжээний эхлэлийг Эрдэнэбүрэн сумын ЕБС-ийн хамт олон санаачлан эхлүүллээ. Цаашид оюуны шатрын спортоор хичээллэснээр хүүхэд бүрийн хөгжилд  амжилт гарна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Холбоотой мэдээ