Алга болсон иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны харьяат 28 настай, эрэгтэй иргэн Ө 12 дугаар сарын 2-ны өдөр шатахуун түгээх станцын сахиул Ц-гийнхаас гэртээ харих гэж гараад сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой
байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн 3 алба хаагч, Нутгийн захиргааны
байгууллагын 5 ажилтан, Улсын тусгай хамгаалалттай газрын 35 ажилтан, ар гэрийн
10 хүн, нийт 68 хүн, 13 автомашинтайгаар 12.04-ний өдөр Эгийн голын эргээс
20 метрт мөр тасарсан газраас голынхоо хаялга дагуу нийт 35 цооног гаргаж, 2
удаагийн шумбалт хийж, Хатгал тосгоноос зүүн урд зүгт “Ма толгой” гэдэг газар
хүртэл 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Алга болсон иргэнийг эрэн
хайх ажиллагаа өнөөдөр дахин үргэлжилж байна. Эг голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ 2 см
зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байгаа ажээ.