Отрын бүс нутгийг татан буулгах санал гаргалаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-12-06 22:18:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг аймаг дундын отрын бүс нутгийг татан буулгах саналыг зарим сумын удирдлага гаргалаа. 

- Манай сумын 20 шахам га газар отрын бүс нутгаар тогтоогдсон. Одоо өөрийнхөө нутаг дэвсгэрт хөл тавих эрхгүй байна. Тиймээс отрын бүс нутаг тогтоосон шийдвэрийг цуцлуулмаар байгаа гэж Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр ярилаа.

Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ:

- Хил залгаа аймгийн малчид отрын бүст нутаглахаар их орж ирлээ. Мал амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлж, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ч үр дүнгүй байна гэлээ. 

Тус отрын бүс нутагт энэ өвөл 35,0 мянган толгой мал өвөлжүүлж, хаваржуулахаар шийдвэрлэсэн ч малчид дураараа орж ирж байгаа учир аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хоёр удаа ажлын хэсэг гарч зохицуулах арга хэмжээ авчээ. Тус бүс нутагт Өвөрхангай, Дундговь, Төв зэрэг аймгийн малчид нүүдэллэн ирж, бэлчээрийн даац ихээхэн муудаж байгаа учир отрын бүсийг цуцлах санал гаргаад байна. 

Арван жилийн өмнө зарим аймгийн малчид дураараа ирж нутаглан бэлчээрийн маргаан гаргаж эхэлсэн учир отрын бүс нутаг байгуулан хязгаарлалт тогтоож байжээ.


Холбоотой мэдээ