Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-10 17:01:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагын баг аймгийнхаа иргэдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт болон эрүүл мэндийн салбарт 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

2018 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-аар батлуулан аймгийн НЭ болон эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө зарцуулсан юм. Энэхүү хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлтийн ажил хэрхэн хийгдсэн байдалтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид энэ сарын 04-ний өдөр танилцаж, мэдээлэл сонслоо. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2018 онд:
-Томографын аппарат суурилуулах, DVR бууруулагч 9.800.000 төгрөг
-Томографын кабель, шил, генератор авахад 4.900.000 төгрөг
-Амбулаторийн их засвар 316.331.269 төгрөг зэрэг
дөрвөн нэр төрлийн 381.321.269 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Мөн аймгийн Засаг даргаас холбож өгсөн Кувейтийн элчин сайдын зүгээс 10 төрлийн 31 ширхэг 175.100.000 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж, Туркийн ТИКА нийгэмлэгээс 24 нэр төрлийн 65 ширхэг 187.745.491 төгрөгийн тоног төхөөрөмж, их засварын ажил хийгджээ.

Дээрх хөрөнгө оруулалтын үр дүнд аймгийн Нэгдсэн эмнэлэг хогийн цэг, лаборатори, дотоод засварын ажлуудыг хийхийн зэрэгцээ эмч нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх ажилд ихээхэн анхааран ажиллажээ. Ингэснээр эмч, мэргэжилтнүүдийн  мэдлэг, чадвар дээшилж, гадагшаа болон Улаанбаатар, Дархан-Уул явж эмчлүүлэх иргэдийн хөдөлгөөн буурсан байна.  

Холбоотой мэдээ