Парис хотод баривчлагдан саатуулагдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-09 12:39:25

ПАРИС. /ТАСС/. Парис хотод өнгөрсөн бямба гарагт болсон жагсаал цуглааны үеэр баривчлагдан саатуулагдсан хүний тоо 1550 давсан тухай Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “шар хантаазатнууд”-ын жагсаал цуглааны үеэр хэв журам сахиулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оролцсон хэлтсийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна.


“Баривчлан саатуулагдсан хүмүүсийн тоо 1550 давжээ. Парис хотод ийм олон хүнийг баривчлан саатуулсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй. Өнгөрсөн бямба гараг хүндхэн өдөр байсан хэдий ч хүн гэмтэж бэртсэн тохиолдол харьцангуй бага гарлаа” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

 

Холбоотой мэдээ