Сэтгүүлчдийн ур чадварыг үнэлсэн "Ган үзэг-2018" оны тэргүүн наадмын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-09 23:45:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадмыг өнөөдөр “Crocus Event Hall”-д зохион байгууллаа.

Энэхүү наадам нь сэтгүүл зүйн салбарын оны шилдгээр шалгарч, "Ган үзэг" цом гардсан уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлийг үнэлэх үнэлэмж нэмэгдэж, шагналын санд нийт 99 сая төгрөг зориулснаараа онцлогтой.


Наадмыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ, "2018 он сэтгүүл зүйн салбарт өгөөжтэй жил байлаа. Хотын захирагчийн зүгээс 1000 сэтгүүлчийн байрын газрын асуудлыг шийдэж өгсөн. БНСУ-ын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болж, харилцан туршлага судлах олон боломж нэмэгдлээ. МСНЭ-ийн ХVII хурлаас сонгогдон гарсан залуу удирдлагууд хичээж, чармайн олон зүйл амжуулахын төлөө ажиллаж байна. Өчигдөр хуралдсан МСНЭ-ийн удирдлагууд 2019 оныг "Сэтгүүл зүйн гадаад харилцаа"-ны жил болгож байгаа. Ирэх онд “Media tour” төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд сэтгүүлчид 20 гаруй гадаадын орноор туршлага солилцон аялна. Ирэх он бидний нэвтрүүлсэн ажлыг гүйцээсэн, ажил хэрэг болгосон амжилт бүтээлийн дээд болсон сайхан он болох болтугай” гэв.

Оны тэргүүн наадамд Шилдэг байгууллага 26, Шилдэг бүтээл 38, Орон нутаг 33, Шилдэг редактор 22, Шилдэг сэтгүүлч 37 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Ингээд тус наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

                Шилдэг сэтгүүлч

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч: Newspress.mn сайтын сэтгүүлч Б.Цэдэвсүрэн

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: Соронз сэтгүүлийн сэтгүүлч Ч.Саранчимэг

Сонины шилдэг сэтгүүлч: Өдрийн сонины сэтгүүлч Д.Энхболд

Радиогийн шилдэг сэтгүүлч: Гэр бүлийн радиогийн сэтгүүлч Н.Амарсайхан

Телевизийн шилдэг сэтгүүлч: TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Э.Харцага

Шилдэг судлаач: TV9 телевизийн захирал Т.Баасансүрэн

                Шилдэг редактор

Мэдээллийн сайтын шилдэг редактор: Gogo.mn сайтын редактор О.Ариунбилэг

Сэтгүүлийн шилдэг редактор: “Mongolian mining journal” сэтгүүлийн редактор Г.Идэрхангай

Сонины шилдэг редактор: Үндэсний шуудан сонины редактор Г.Отгонжаргал

Радиогийн шилдэг редактор: МҮОНР-ийн редактор Д.Даваадулам

Телевизийн шилдэг редактор: SBN телевизийн редактор Д.Мягмартогтох

Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын шилдэг менежер: Барилга.мн сэтгүүлийн менежер Г.Батсүх

                Орон нутгийн шилдгүүд

Орон нутгийн шилдэг сонин: Баян-Өлгий аймгийн Монгол заман сонин

Орон нутгийн шилдэг радио: Говь-Алтай аймгийн Алтай радио

Орон нутгийн шилдэг сайт: Орхон аймгийн Erdenetinfo.mn сайт

Орон нутгийн шилдэг телевиз: Дорноговь аймгийн DSB телевиз

Орон нутгийн шилдэг сэтгүүлч: Өмнөговь аймгийн Алтанговь телевизийн сэтгүүлч Сумъяа

                Шилдэг бүтээл

Мэдээлийн сайтын шилдэг бүтээл: News.mn сайт Г.Баттүшиг

Сэтгүүлийн шилдэг бүтээл: Толь сонин Д.Дамдинжав

Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР Өглөө хөтөлбөр

Сонины шилдэг бүтээл: Өнөөдөр сонин Х.Уянга

Телевизийн шилдэг бүтээл: Ийгл телевиз Б.Батцэцэг

                Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

Шилдэг телевиз: МҮОНТ

Шилдэг мэдээллийн сайт: Ikon.mn сайт

Шилдэг сэтгүүл: Үндэсний тойм сэтгүүл

Шилдэг радио: Р3 100.9

Шилдэг сонин: Өдрийн сонин

 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ