Тосонцэнгэл сумын хоёр сургуулийн дотуур байр хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-11 12:39:00

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын I сургуулийн 100, II сургуулийн 75 хүүхдийн дотуур байрыг засварлан хүлээлгэн өгчээ.

Эдгээр барилгын засварын ажлуудыг нийт 712 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зуурмаг ХХК засварлаж ашиглалтад оруулжээ. Дотуур байрууд цэвэр, бохир усны төвлөрсөн шугаманд холбогдсон ба дотроо халуун, хүйтэн ус, шүршүүртэй болж, сурагчид тав тухтай орчинд амьдарч, суралцах нөхцөл бүрджээ. Сургуулиуд 12 дугаар сарын эхээр дотуур байрандаа хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 

Тосонцэнгэл сумын дээрх хоёр сургуулийн дотуур байрын засварын ажлын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн санхүүжилтээр засварлажээ. 

Холбоотой мэдээ