ОХУ-аас 670 сая төгрөгийн хурдавчилсан оношилгооны лаборатори нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-11 16:47:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-д иж бүрэн тоноглосон лабораторийн автомашин гардууллаа.  

Тус улсаас хандиваар нийлүүлж буй хурдавчилсан оношилгооны лабораторийг хүлээн авах ёслолын ажиллагааг өнөөдөр ЭМЯ-ны гадна талбайд зохион байгуулав.

ЗӨСҮТ-ийн үүсч байгуулагдсан түүх  ОХУ-аас тарваган тахал судлалын лаборатори бэлэглэснээр эхэлсэн байдаг. Тэр үеэс зоонозын өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн ба өнөөдөр хил орчмын бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн  хүрээнд  20 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглосон 670 сая 105 мянга 320 төгрөгийн үнэ бүхий лабораторийн автомашин, ПГУ-ын биоаюулгүйн кабинет, холигч, мананцар үүсгэн халдваргүйтгэх генерато, центрофуг, микроскоп зэрэг 5 нэр төрлийн 15 тоног төхөөрөмж, 1 төрлийн 25 баглаа хэрэгсэл 59 сая 150 мянга 520  төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэв.


Лабораторийн авто машины түлхүүр гэрчилгээг Саратов хот дахь Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний микроб хүрээлэн захиалан манайд  нийлүүлж 2018 оны 11 сарын 20-нд тус хүрээлэнгийн 100 жилийн ойн арга хэмжээний үеэр ЭМЯ-нд ОХУ-ын Хүний сайн сайхан байдал болон Хэрэглэгчдийн Эрхийг Хамгаалах хамгаалах холбооны хяналтын албаны дарга  А.Ю.Папова гардуулан  өгсөн бөгөөд өнөөдөр машиныг хүргэж иржээ.

Энэхүү ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болох Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгч, ОХУ-ын мэргэжилтнүүд оролцов.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ