Завханмандал сумын төрийн албан хаагчид 93.7 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-16 18:53:16

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Завханмандал сумын малчид өвс тэжээлээ өөрийн болон Ховд, Увс аймгуудаас татан авч  70   тонн өвс, 15 тонн гар тэжээл бэлтгэжээ.

Мөн сумын төвийн өвлийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж халаалт дулааны асуудал хэвийн байна. Малчид маань өвөг дээдсээс уламжилж ирсэн аргаар тухайн жилээ шинждэг уламжлалтай. Ахмад малчид “энэ өвөл сайхан өвөл болно. Харин цас бага, малын ундны ус л хэцүүхэн байна даа” хэмээн хүүрнэж байна.

 Завханмандал сумд саримс тариалж амжилттай ургац авчээ

Завханмандал сумын иргэдийн дийлэнх нь мал аж ахуйн салбарт ажилладаг ч орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, малжуулах ажилд сумын ЗДТГ-аас анхаарч ажиллаж байна.

Ингэснээр Завхан аймгийн бренд бүтээгдэхүүн болох Улиастай суманд тариалдаг улаан хальст саримсыг нутагшуулж, амт, үнэр, хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр амжилттай тариалж, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд тэргүүн байр эзэлжээ. Энэ онд саримсыг 1 га д тариалж таван иргэн амжилттай ургац хураан авчээ. Мөн онд шинээр 26 ажлын байр бий болгоод байна. Мөн иргэд зүү ороох, гар урлал, зөөлөн оёдол, хонины ноосоор эсгий бүтээгдэхүүн хийх, талх нарийн боов, үхрийн махаар борц, цайны хужир бэлтгэх, цагаан идээгээ боловсруулан сумынхаа хэрэгцээг хангаж байгаа. Түүнчлэн Завханмандал сумын цагаан ааруулыг нутгаасаа алс амьдарч буй уугуул иргэд ихээр захиалж байна. Эдгээр үйлдвэрлэл явуулж буй иргэдийг сум хөгжүүлэх сангийн зээлээр дэмжин 2011 оноос хойш 156 иргэнд зээл олгосон тухай ЗДТГ-аас мэдээлэв.

 Сургууль төгсөгчид 500 сая төгрөгийн

бүтээлч ажлыг хийжээ

Завханмандал сум “Миний гоё сум” төслийн хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийг их цэвэрлэгээний өдөр болгож хэвшжээ.

Сумынхаа өнгө үзэмжийг тодорхойлж байдаг барилга байгууламжийн их засвар, гэрэлтүүлэг, хашаа хорооны өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ сургуультай хамтран нийт төгсөгчидтэй уулзалт зохион байгуулж, 80 бүтээлч ажилд 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа. Сумын сургуулийг төгссөн 1710 төгсөгч хүүхэд бүтээн байгуулалт тохижилтын ажилд хандив дэмжлэг өгсөн байна. Тухайлбал эдгээр төгсөгчид сумын сургуулийн анги танхимуудыг тохижуулах, хашааг шинэчилж будах, ногоон төгөл байгуулах гэх мэт нийт 70 гаруй төрлийн бүтээн байгуулалтын ажлыг хийгээд байгаа. Сумын байгууллага бүр гадна тохижилтоо хийж ногоон байгууламжтай болсон гэв. Завханмандал сумын төрийн албан хаагчид улсын хэмжээнд өндөр үнэлгээ авчээ Завханмандал сумын төрийн албан хаагчид улсын хэмжээнд зохион байгуулсан төрийн албан хаагчдын шалгалтад сумаараа 93.7 оноо авчээ. Энэ бол төрд ажиллаж байгаа албан хаагчдын хамтын хүч юм. Завхан аймаг 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгосон нь цаг үеэ олсон ажил байлаа. Энэ жил төрийн албанд их өөрчлөлт гарсан. Төрийн алба хаагчид маань хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалт, тестийн шалгалтад амжилттай оролцож, өдөр бүр дадлагажиж байна. Сумын иргэдэд төрийн үйлчилгээг жигд хүргэж байгаа. Өнөөдөр манай сумын төрийн албан хаагчид ажлын хувцас, энгэрийн зүүлтээр жигдрэхээс гадна ажлаа зөв төлөвлөж, долоо хоног бүр тайлагнаж хэвшсэн. Төрийн албан хаагчдын сарын цалинг тооцохдоо цагийн бүртгэлээс гадна, хийсэн ажлын тайланг зургаар баримтжуулж хариуцлагажуулдаг болсон тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Завханмандал сумын төрийн албан хаагчид улсын

хэмжээнд өндөр үнэлгээ авчээ


Завханмандал сумын төрийн албан хаагчид улсын хэмжээнд зохион байгуулсан төрийн албан хаагчдын шалгалтад сумаараа 93.7 оноо авчээ.


Энэ бол төрд ажиллаж байгаа албан хаагчдын хамтын хүч юм. Завхан аймаг 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгосон нь цаг үеэ олсон ажил байлаа. Энэ жил төрийн албанд их өөрчлөлт гарсан. Төрийн алба хаагчид маань хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх сургалт, тестийн шалгалтад амжилттай оролцож, өдөр бүр дадлагажиж байна. Сумын иргэдэд төрийн үйлчилгээг жигд хүргэж байгаа. Өнөөдөр манай сумын төрийн албан хаагчид ажлын хувцас, энгэрийн зүүлтээр жигдрэхээс гадна ажлаа зөв төлөвлөж, долоо хоног бүр тайлагнаж хэвшсэн. Төрийн албан хаагчдын сарын цалинг тооцохдоо цагийн бүртгэлээс гадна, хийсэн ажлын тайланг зургаар баримтжуулж хариуцлагажуулдаг болсон тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

Орон нутгийн хөгжлийн сангийн 37 сая төгрөгөөр зургаан ажил хийжээ

Завханмандал сум 2018 онд Улсын болон орон нутгийн төсвийн 256 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын их засварын ажлыг хийжээ.

Мөн 17.2 сая төгрөгөөр “Таван ламын худаг”-ийг шинээр гаргах ажлыг тус тус гүйцэтгэж, улсын комисс хүлээн аваад байгаа.  Аймгийн Засаг даргын зүгээс дөрвөн багийн Засаг даргад мотоцикль, зөөврийн компьютер олгож, нэг худгийн мотор насосыг шинэчилэн засварлаад байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 37 сая төгрөгийн санхүүжилтээр зургаан ажлыг хийж, ажлын гүйцэтгэл 85.7 хувьтай байна. Төсвөөс авах нийт санхүүжилтын гүйцэтгэл 75.8 хувьтай байна. Тухайлбал сумын Хүүхдийн цэцэрлэгийн урлагийн танхимыг 30 сая төгрөгийн хөгжим, техник хэрэгслээр ханган сурах, хөгжих орчныг бүрдүүллээ. Сумын онцгой комиссыг 1.3 сая төгрөгийн галын аюулаас сэргийлэх багаж, тоног төхөөрөмжөөр хангалаа. Сумын төвийг 11.7 сая төгрөгийн хөрөнгөөр бүрэн камержууллаа. Сумын аюулгүйн нөөцөд дөрвөн сая төгрөгийн өвс бэлтгэлээ. Сумын төвд 11.8 сая төгрөгийн хөрөнгөөр ногоон байгууламж барьж байгуулах ажлыг тус тус хийгээд байгаа хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 Газар тариалангийн үйлдвэрлэлийг илүү дэмжихыг санал болгов

Завханмандал сум сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ Улиастай-Завханмандал чиглэлийн хатуу хучилттай замтай болгох зорилт тавьжээ.

Мөн айл өрх, албан газруудыг нэгдсэн халаалтад холбох, спорт заалтай Соёлын төв барих ажлыг эхлүүлэх. Айл өрхийг орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтыг тавьж 2019 оны сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр шийдвэрлэхээр эрэмбэлжээ. Түүнчлэн иргэд сум хөгжүүлэх сангаар мал аж ахуйн салбарт төрөлжсөн судалгаа хийлгэж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, фермер хэлбэрээр хөгжүүлэх, жимс, жимсгэнэ тариалж, өрх бүрээ нэмэлт орлогын эх үүсвэртэй болох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж сумын ЗДТГ болон ИТХ-д санал хүргүүлжээ. Сум хөгжүүлэх сан болон, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, сумандаа үлдэцтэй томоохон бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа газар тарилангийн үйлдвэрлэлийг илүү дэмжиж ажиллахыг иргэд санал болгожээ.

 

Холбоотой мэдээ