Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-12-16 18:49:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс нь цаашид төв болон өргөжих зорилготой ажиллаж байна. Энэ хүрээнд хэлтсийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилт тавьж, орчны эрүүл мэнд, нөхөн үржихүй, ахмад настан, халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байрыг зарлаад байгаа юм.

Тус хэлтэст одоогоор 9 хүн ажиллаж байгаа нь 2016 онтой харьцуулахад 33 хувиар нэмэгджээ. Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахын тулд Сингапур, Филиппин, Франц, БНХАУ болон дотоодын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтанд 100 хувь хамруулаад байгаа аж.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэхээр заасан байна.

Холбоотой мэдээ