Энэ жил 8.7 сая толгой мал отроор өвөлжиж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2018-12-16 14:50:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-ноос эхэлсэн улсын хэмжээний мал тооллогын ажил маргааш дуусна. ХХААХЯ-наас мэдээлснээр энэ жил 8.7 сая толгой мал отроор өвөлжиж байна.

Улсын хэмжээнд нийт 169.7 мянган малчин өрхөд 68 гаруй сая, хонин толгойд шилжүүлснээр 113.7 сая толгой мал өвөлжих бэлтгэлийг хангаж ажилласан талаар мэдээллээ. Энэ өвлийн хувьд бэлтгэвэл зохих нийт өвс, тэжээлийн 89.5 хувийг хангажээ. Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бөгөөд нутгийн 40 орчим хувьд бэлчээрийн хүрэлцээ муу үзүүлэлттэй байгаа.

Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлчээр даац 50 хувьтай сайн байгаа бөгөөд отор, нүүдэл өмнөх жилийн хөдөлгөөнөөс 3.4 мянган өрх буюу 1.1 сая малаар буурчээ. 

Холбоотой мэдээ