Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-17 11:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр төрийн албан хаагчдын шалгалтыг авч байна.

Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр цахим хуудсанд бүрэн шивж оруулах ёстой байсан ч амжаагүй тул шалгалтын хуваарийг энэ сарын 16-ны өдрийн 16.00 цагт цахим хуудсанд  байршуулж, улмаар 17-18-ныг оролцуулан хоёр өдөр авч байна гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээӨнөөдрөөс эхлэн Нийслэлийн Төр захиргааны 5 дугаар байрны "А" корпус буюу “Улаанбаатар чуулга”-ын 2, 3 дугаар давхарт Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын шалгалтыг цахим хэлбэр (компьютер)-ээр авч эхэллээ.

Энэ дашрамд дурдахад Төрийн албаны тухай хуульд шинэчилсэн найруулга хийж, уг шинэчилсэн хууль ирж буй оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.

Холбоотой мэдээ