Сургуулиуд “Өсвөрийн аврагч” бүлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 16:01:58

Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд “Аврагч” бүлэгтэй боллоо.

Аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Өвөрхангай ОНХХ, Арвайхээр ОНХХ, Боловсрол, соёлын газар хамтран 19 сумын 25 дунд сургуульд 8-аас дээш ангийн хүүхдүүдийг хамарсан “Өсвөрийн аврагч” бүлэг байгуулсан юм.

Нэг бүлэг 15-30 хүүхдийн гишүүнтэй бөгөөд өсвөрийн аврагчийн тангараг өргөн, жагсаалын бэлтгэл хийх заавар аргачлалыг мэргэжлийнб айгууллагаас авч, 2016 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө баталжээ.

Хүүхдүүд мэдээ мэдээллийг түгээх хамгийн том эх үндэс байдаг төдийгүй тэднийг багаас нь гамшиг, аюул ослын мэдлэгтэй болгох шаардлагын улмаас энэхүү бүлгийг байгуулсан байна. “Өсвөрийн аврагч” бүлгийнхэн сургуулийн хамт олон, ангийнхан, эцэг эх, бусад хүмүүст гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж ажиллах юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ